..бусад

МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭЛТЭС

Мал эмнэлгийн хэлтэс нь мал эмнэлгийн ажил үйлчилгээний хүрээ, чанарыг дээшлүүлэх, мал амьтаныг халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс эмчлэн, сэргийлэх ажлын үр дүнг сайжруулах зорилго дэвшүүлж, хүн, мал, амьтанд аюултай халдварт өвчнөөс сэргийлэн, орон нутагт тохиолддог хүний эрүүл мэнд, эдийн засагт хор хохирол учруулдаг өвчнүүдийг устгах, эрүүлжүүлэх, бууруулах нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ажлаа чиглүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 23 тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  төр засгийн бодлогыг сумдад хэрэгжүүлэх, МЭҮН-ийг удирдлагаар хангах зорилгооор  “Мал эмнэлэг үржлийн тасаг” байгуулан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 43 хувийн МЭҮН ажиллаж 2.7 сая малд мал эмнэлгийн ажил үйлчилгээг хүргэн ажиллаж  үүнд  29 малын их эмч, 25 бага эмч ажиллаж нэг мал эмнэлэгт 62.7 мянган мал, нэг эмчид 50.0 мянган мал ноогдож байна

Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар