..бусад

Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын товч танилцуулга

1923 онд - Мал эмнэлгийн хэлтэс Дайчин вангий хошуу
1938 онд - Мал аж ахуйн хэлтэс
1992 онд - ХААБОБ

 

 
1998 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Хөдөө, аж ахуйн газрыг   Газар тариалан, Мал үржил, Мал эмнэлгийн  албатайгаар зохион байгуулж, ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
2003 онд  Монгол улсын Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн газрыг Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон өөрчлөн зохион байгуулж, Бодлого зохицуулалтын, Мал үржлийн, Мал эмнэлгийн албатайгаар ажиллуулахаар шийдвэрлэж, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог нэмсэн байна.
2008 онд Хүнс, хөдөө аж ахуйн газрыг Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, жижиг дунд үйлдвэр хариуцсан  мэргэжилтний  орон тоог нэмсэн .
2011 онд Монгол улсын Засгийн газрын 247 дугаар тогтоолоор батлагдсан “Шүлхий өвчнөөр эрүүл – вакцин хэргэлдэггүй бүс, хяналтын бүс, шүлхий өвчнөөр тайван вакцин хэргэлдэг бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”–ийн дагуу  Булган аймаг хяналтын бүсэд хамаарагдаж Хутаг-Өндөр сумын гуртын гүүрний дэргэд “Мал эмнэлгийн  хорио цээрийн хяналтын хэсэг” байгуулж, 16 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
2013 онд Монгол улсын Засгийн газрын 415 дугаар тогтоолоор ХХААЖДҮГ -ыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж, Захиргаа удирдлагын, Үйлдвэр, газар  тариалангийн, Мал аж ахуйн, Мал эмнэлгийн гэсэн 4 хэлтэстэйгээр зохион байгуулагдан нийт 47  орон тоотой ажиллаж байна.
Нийт ажилласдын 50 гаруй  хувь нь дээд боловсролтой, 40 хувь нь бүрэн дунд боловсролтой, удирдлагын болон салбарын магистр цолтой 3 хүн ажиллаж байна. Ажилчин албан хаагчдын 40 гаруй хувь нь төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан байна.
Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар нь мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлгийн арга хэмжээ, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хүнд хөнгөн үйлдвэрлэл зэрэг аймгийн эдийн засгийн үндсэн салбарын ажлыг  хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг.
Монгол улсын хууль тогтоомж, төрөөс Хүнс, Хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого шийдвэр, салбарын хүрээнд дэвшүүлсэн зорилт, аймгийн хөгжлийн цогц бодлого, нийгэм эдийн үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг.
Тус газар нь ХАА-н салбарын  хүрээнд  ажлын амжилтаар 2008 онд 2-р байр, 2009, 2010 онд  тэргүүн байрыг тус тус  эзэлж байсан.

Манай салбарын хүрээнд 7,2 мянган малчин өрх, мал эмнэлэг үржлийн 43 нэгж, газар тариалангын үйлдвэрлэл явуулдаг 78  аж ахуйн нэгж, 78 иргэн, 7000 өрх бүл тариаланч,  компани, худалдаа үйлчилгээний 300 гаруй цэг салбар, 150 гаруй  хоршоо, малчны бүлэг  хамрагдаж үйл ажиллагаа явуулж байна.

Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар