1. Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
  2.  “Шинэ малчин-шинэ хөдөө” арга хэмжээний хүрээнд малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгохыг дэмжиж, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
  3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр экспортод чиглэсэн нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  4. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээгээ хангана.
  5. Эрдэс баялгийн түүхий эдийг боловсруулах түвшинг ахиулан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.

1. Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэчлэлийг хийнэ:

- Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Органик хүнсний тухай хуулийн төсөл, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулсан төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Тариалангийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна.

2. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түвшинг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнийг экспортлоно:

- Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулан, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
- “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллана.
- Хүнсний үйлдвэрлэлд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхийг дэмжинэ.

3. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах менежментийг сайжруулна:

- Бэлчээрийн чадавхи, экологийн чанарын үнэлгээг аймаг тус бүрт хийж, бэлчээр, усан хангамжийн менежментийг сайжруулна.
- Малын бэлчээрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоос сэргийлж, газрын нэгдмэл сангийн тайланд оруулах бэлчээрийн газрын хэмжээг нэмэгдүүлнэ.
- ХАА-н биржийн онлайн арилжаанд орон нутгаас оролцох боломж бүрдүүлнэ.
- Голомттой өвчнүүдийн гаралт, тархалтыг бууруулах, гоц халдварт өвчнөөр тайван орны статусыг хангах, малын эмийн үлдэгдлийг хянах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх;
- Мал бордох аж ахуй, тэжээлийн үйлдвэр, малын үржлийн аж ахуйг дэмжин хөгжүүлнэ.

4. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулж, хүн амын хүнсний хэрэгцээг хангана:

- Хүнсний улаанбуудайг ХАА-н биржээр арилжих харилцааг зохицуулж, бүтээгдэхүүний чанартай уялдуулан урамшуулал олгоно.
- Таримал ургамлын үрийн шинэчлэлийг эрчимжүүлэн, нутагшсан, арвин ургацтай сортын үрээр тариалалт явуулах нөхцөл бүрдүүлнэ. Улаанбуудайн тариалалтад хатуу улаанбуудайн хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшинг тогтворжуулан эрчимжүүлж, тариалах талбайн хэмжээг 400.0 мянган га-д хүргэнэ.
- Бордоо, ургамал хамгаалалын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, таримлын зөв, оновчтой сэлгээ, нэр төрлийг нэмэгдүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулна.
- Тариалангийн газрын мэдээлэлийн нэгдсэн сан байгуулж, талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулна.

дэлгэрэнгүй

Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар