2024 оны 4 сар 20, Бямба

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХАА-н ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

Булган аймгийн хэмжээнд намрын ажил дуусч өвөлжилтийн бэлтгэл ажлууд сум орон нутгуудад хангагдаж байна. 11 сарын эхний долоо хоногийн байдлаар улаанбуудай 33104.8 га-аас 37122 тн, бусад үр тариа 1130 га-аас 969 тн, малын тэжээл 2535 га-аас 10346 тн, тосны ургамал 4351 га-аас 2190 тн, төмс 469 га-аас 3362.7 тн, хүнсний ногоо 293.4 га-аас 2019.2 тн, жимс жимсгэнэ 64 тн-ыг хурааж байна.
5 хүн, зогсож буй хүмүүс ба авто зам нарын зураг байж магад
6 хүн ба зүлэг нарын зураг байж магад
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж үзэхэд аймгийн дүнгээр 90.1 хувиар хангаад байна.
Малчдын өвс, тэжээл бэлтгэл 86.1 %, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100 %, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 71.0%, худгийн бэлэн байдал 92.0%, малын усан хангамж 93.6%, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 95.8%, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.3% -тай тус тус хангалаа.
Баян-Агт, Бугат, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сумд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 91.1-97.1-иар хангаж, сайн зохион байгуулсан байна.
Малчдын түвшинд 126.5 мянган тн өвс, 7.1 мянган тн ногоон тэжээл, 2.8 мянган тн үйлдвэрийн тэжээл, 2.1 мянган тн гар тэжээл, 560 тн сүрэл, 422 дарш, ногооны хаягдал 422 тн, 9.9 мянган тн давс, хужир шүү тус тус бэлтгэсэн байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 80 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1036 тн өвс, 328.8 тн тэжээл байна. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100%, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 71%, аймгийн дүнгээр 85.5 хувиар хангаж байна.
5 хүн, зогсож буй хүмүүс ба зүлэг нарын зураг байж магад
2022 онд Хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Дашинчилэн, Тэшиг, Орхон, Хутаг-Өндөр сумдад шинээр гаргах инженерийн хийцтэй 10 худгийн тендерт “ЭКО ГЕО ХХК” шалгарч, худгийн сумдад хүлээлгэн өгч байна.

About admin

Check Also

СУМДЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ХОРШООНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах хүрээнд зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.