2024 оны 4 сар 24, Лхагва
Breaking News

Булган аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулан ‘Тоног төхөөрөмжийн зөвлөгөө өгөх’ зөвлөх үйлчилгээний сургалт

✅Булган аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулан ‘Тоног төхөөрөмжийн зөвлөгөө өгөх’ зөвлөх үйлчилгээний сургалтыг Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2022 оны 10-р сарын 25-наас 2022 оны 10-р сарын 27-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулж байна.

11 хүн ба дотор нарын зураг байж магад

Сургалт зөвлөх үйлчилгээнд цахимаар Рашаант, Хутаг-Өндөр, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Баян-Агт сумдын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн, иргэд аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцсон бол, танхимаар Булган сумын 20 гаруй иргэд, аж ахуй нэгжүүд хамрагдлаа.

14 хүн ба дотор нарын зураг байж магад

9 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

✅Сургалт нэгдсэн мэдээллийг цахимаар, танхимаар явуулж, түүний дараа ганцаарчилсан уулзалт, бизнесийн үйл ажиллагаатайгаа танилцаж, шууд консалтинг хийлгэх, зөвлөгөө авах гэсэн бүтэцтэйгээр 2 дохь өдрөө амжилттай үргэлжилж байна.
✅Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн бизнест ашиглаж хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж байгааг мэдэхгүйгээс цаг хугацаа, боломжоо алдах тохиолдол их байдаг. Тэгвэл тус сургалт, зөвлөх үйлчилгээ нь тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагаа мэдэж байсан ч хэрхэн хайх, хаанаас авах зэрэг асуудалтай нүүр тулж, мухардах тохиолдол цөөнгүй гардаг асуудлуудын шийдлийг тодорхойлж байгаагаараа онцлог юм.

About admin

Check Also

МОНГОЛ БАНК: Муу зээлийн ангилалтай зээлдэгч иргэн, ААН-ийг ХАР ЖАГСААЛТ-аас хаслаа.

.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.