2024 оны 4 сар 18, Пүрэв

Малчид 111.2 мянган тн байгалийн хадлан бэлтгэв

Малчдын түвшинд бэлтэх болон аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтэх өвс тэжээлийг цаг алдалгүй шуурхай татан авахад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа.

Өнгөрсөн зун зуншлага оройтож болсонтой холбоотой хадлангийн ургац тааруу байна. Мөн хадлан бэлтгэлийн үед цаг агаар сэрүүсч, цас, бороо орсонтой холбоотой удааширсан.

Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд  дугуйт трактор 154, трактор хадуур 62, трактор тармуур 63, хаман боогч 28, гар хадуур 1159, бага оврын трактор хадуур 1040,  хүн хүч 4904 ажилласан.

Малчдын хүчээр 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.6 мянган тн ногоон тэжээл, 7.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн давс хужир, шүү бэлтгэхээс 94.0 мянган тн байгалийн хадлан, 486 тн сүрэл, 6.5 мянган тн ногоон тэжээл, 2.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 2.8 мянган тн гар тэжээл 414 тн дарш ногооны хаягдал, 9.5 мянган тн давс, хужир шүү бэлтгэж, нийт өвс, тэжээлийн 73.7 хувийг бэлтгээд байна.

Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дугаар тогтоолын хүрээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 770 тн өвс, 150 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэж нөөцлөхөөс аймаг 175 тн өвс, сумд 1.3 мянган тн өвс, 227 тн тэжээл бэлтгэсэн бөгөөд аймаг, сумын түвшинд өвсний 53%-ийг, тэжээлийн 17.7%-ийг бэлтгэж, аймгийн дундаж нь 35.4 % -ийг бэлтгэсэн мэдээг сумдаас авч нэгтгээд байна. Сумын дүнгээр авч үзвэл нөөцийн өвсний 83.3%, тэжээлийн 35.4% буюу дунджаар 59.4 %-ийг бэлтгэсэн мэдээ байна.

Баяннуур 4.6 сая төг, Бугат 12.0 сая төг, Булган 22.0 сая төг, Бүрэгхангай 15.4 сая төг, Гурванбулаг 29.5 сая төг, Дашинчилэн 7.7 сая төг, Могод 6.0 сая төг, Орхон 13.0 сая төг, Сайхан 17.0 сая төг, Тэшиг 5.3 сая төг, Хангал 7.5 сая төг, Хишиг-Өндөр 20.0 сая төг, Хутаг-Өндөр 4.0 сая төгрөг, аймаг 60.0 сая төгрөг, нийт 224.0 сая төгрөгөөр аймаг, сумын аюулгүйн нөөцийг бэлтгэж байна. Хөрөнгө санхүүгийн хүндрэлээс болоод аймаг, сумын аюулгүйн нөөцийг тогтоосон тоо хэмжээнд хүргэж бэлтгэх боломжгүй байна.

About admin

Check Also

Хяналт шалгалт үргэлжилж байна.

ХХААХҮЯ, Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/10 дугаартай удирдамжийн дагуу Бүрэгхангай …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.