2024 оны 4 сар 26, Баасан
Breaking News

Булган, Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хангал, Тэшиг сумын зөгийчдөд зориулсан сургалт

“Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд зөгий гэрээгээр авсан, үржүүлэх сонирхолтой Булган, Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хангал, Тэшиг сумын зөгийчдөд зориулсан сургалтыг аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Сургалт зохион байгуулах тухай”  А/376 дугаар захирамжийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бугат сумын “Даваат булаг”-т зөгийн аж ахуй эрхлэгч н. Цогтсайханы өрхийн аж ахуйг түшиглэн зохион байгуулав. Сургалтын хичээлийг Хөдөө аж ахуйн сургалт, мэдээллийн “Хөгжлийн оньсон түлхүүр” төвийн сургагч багш Доктор Н.Тогтохбаяр, сургагч багш Д.Отгонтогтох нар зөгийн бүлийг намар, өвөл, хавар арчлах технологи, зөгийн аж ахуйн ариун цэвэр, бал хурааж авах технологи, зөгийн өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр заав.

Тус сургалтад Аймгийн ЗДТГазар, ХХААГазар, МСҮТөвийн багш, мэргэжилтнүүд 11, мөн зөгий үржүүлж буй 35, нийт 46 хүн оролцлоо. Хөтөлбөрт тусгагдсан агуулгын хүрээнд сургалтын материалуудыг боловсруулан гарын авлага болгон өглөө.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.