2024 оны 4 сар 20, Бямба

Сайхан, Могод сумдын 152 малчин өрхийн 9.8 мянган адуунд үзлэг ангилалт хийж, 5.0 мянган адууг цөм сүргээр бүртгэж тэмдэглэв.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6 дугаар зүйлийн 6.4.11 дүгээр зүйлийн 11.6  11.6.3, УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоол “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.2.1, Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-112 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны А-209 дугаар захирамж гарган ажлын хэсэг томилон Сайхан, Могод сумдын 152 малчин өрхийн 9.8 мянган адуунд үзлэг ангилалт хийж, 5.0 мянган адууг цөм сүргээр бүртгэж тэмдэглэв.

Могод суманд ажлын хэсэгийн ахлагчаар ХХАА-н газрын дарга Ч.Амгалан, МАА-н албаны мэргэжилтэн А.Ганхуяг, Мал үржил, технологийн нэгж болох “Хужирын адаг” ХХК захирал Ж.Болдбаатар, мэргэжилтэн Л.Ганбаатар, Могод сумын ХАА-н тасгийн мал зүйч Ш.Мөнхбаатар, Баяннуур сумын ХАА-н тасгийн мал зүйч Ц.Базарсад нар, Сайхан суманд ажилсан ажлын хэсэгийн ахлагчаар МАА-н албаны дарга М.Жавзандолгор, тус албаны мэргэжилтэн Ц.Бямбацогт, Тэшиг сумын ХАА-н тасгийн мал зүйч О.Сүхбат, Хишиг-Өндөр сумын мэргэжилтэн Б.Баттулга, Сайхан сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн О.Дөлгөөн, М.Сундуй нар оролцов. Ажиллах хугацаандаа млчид иргэдтэй уулзаж, малын чанар, үүлдэр угсаа, хээлтүүлгийн тохироо, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа байдалтай танилцаж, харилцан санал сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

About admin

Check Also

Хяналт шалгалт үргэлжилж байна.

ХХААХҮЯ, Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/10 дугаартай удирдамжийн дагуу Бүрэгхангай …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.