2024 оны 4 сар 20, Бямба

Аймгийн хэмжээнд малчдын хүчээр 111.2 мянган тн байгалийн хадлан

Аймгийн хэмжээнд малчдын хүчээр 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.2 мянган тн ногоон тэжээл, 8.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 10.1 мянган тн давс хужир, шүү бэлтгэхэээс 63139 тн байгалийн хадлан, 60 тн ногоон тэжээл, 20 тн  үйлдвэрийн тэжээл, 729 тн гар тэжээл, 91 тн хужир шүү бэлтгэж, бэлтгэвэл зохих хадлангийн 42.3 хувийг бэлтгээд байна. 

            Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аймаг 770 тн өвс, 150 тн тэжээл, сумдууд 100 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэхэээс аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 2370 тн өвс, 790 тн тэжээл бэлтгэсэн мэдээг 9 дүгээр сарын байдлаар нэгтгээд байна.  

Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумд 100 хувь, Баяннуур, Гурванбулаг, Дашинчинлэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр сумд 10 хүрэхгүй хувийг бэлтгэж байна. Урд бүсийн сумдын малчид 7000-8000 төгрөгөөр өвс худалдан авч байна. Мөн ногоон тэжээл хураах үед малчид худалдан авалт хийнэ.

Аймгийн өвс, тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг “Шинэ хөдөө-Хөгжил” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулж, одоогийн байдлаар 850 боодол өвсийг өөрсдийн хүчээр, иргэн Ц.Болдбаатартай гэрээ байгуулж 1500 боодол өвс бэлтгээд байна.

Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэх хөрөнгийг сумаар нь авч үзвэл: Баяннуур 4.6 сая, Бугат 12.0 сая, Булган 22.0 сая, Бүрэгхангай 15.4 сая, Гурванбулаг 29.5 сая, Дашинчилэн 7.7 сая, Могод 6.0 сая, Орхон 13.0 сая, Сайхан 17.0 сая, Тэшиг 5.3 сая, Хангал 7.5 сая, Хишиг-Өндөр 20.0 сая, Хутаг-Өндөр 4.0 сая, нийт 164.0 сая төгрөг байна.

About admin

Check Also

Хяналт шалгалт үргэлжилж байна.

ХХААХҮЯ, Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/10 дугаартай удирдамжийн дагуу Бүрэгхангай …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.