2024 оны 4 сар 25, Пүрэв
Breaking News

7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл  2019.10.18

Хүнс, хөдөө аж ахуйн газраас   7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл                

2019.10.18

Мал аж ахуйн талаар :   

Аймгийн Засаг Даргын 2019 оны 10 сарын 02-ны өдрийн “Мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл шалгах, ургац хураалтын ажлын явцтай танилцах” А/468 дугаар захирамжийн хүрээнд 9-н ажлын хэсэг сумдад ажиллаж,  бэлтгэл ажлыг газар дээр нь үзэж, үүрэг даалгавар өгч,  ажлын тайлан үр дүнг Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцууллаа.

Малчдын хэмжээнд 87876 мянган тн байгалийн хадлан,4687мянган тн ногоон тэжээл, 710 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1541мянган тн гар тэжээл, 4702 мянган тн давс хужир шүү бэлтгсэн байна.

Сумдын аюулгүйн нөөцөд 1600 тн өвс, 480 тн тэжээл бэлтгэхээс 889.0 тн өвс, 147 тн тэжээл бэлтгэсэн байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл урьдчилсан байдлаар 85.3 хувьтай хангагдсан. Хангал, Сэлэнгэ, Бугат сумд өвөлжилтийн бэлтгэлийг сайн зохион байгуулсан. Баяннуур, Гурванбулаг, Рашаант, Хутаг-Өндөр сумд 75,0-78,8 хувь буюу хангалтгүй байна. Сумдын аюулгүйн нөөцийг шуурхай зохион байуулах үүрэг чиглэл өгөөд байна.

Сумдаас 7 хоногийн Лхагва гарагт хадлангийн мэдээг авч нэгтгэн, Пүрэв гарагт ХХААХҮЯ болон аймгийн удирдлагуудад мэдээлж байна.

.

Малын генетек нөөцийн тухай хуулийн 6-1-8 заасны дагуу аймгийн генетик нөөцийг тодорхойлох зорилгоор 16 сумын мал аж ахуйн мэргэжилтэн нарт 2 өдрийн сургалтыг улсын зөвлөх мал зүйч Арилдий зохион байгуулав.

 

Хүнс, газар тариалангийн талаар:

Ургац хураалтын мэдээ үр тариа 33283.0 гагаас 47950.7 тн ургац хурааж нэгжээс 14.4 тн ургац хураасан 83.9 хувьтай байна. Төмс 353.3 гагаас 3585.2 тн ургац авч 100 хувь, хүсний ногоо 118.7 гагаас 851.7 тн ургац хураан 100 хувьтай байна.

Азийн хөгжлийн банкны батлан даалттай төслөөс газар тариалангийн чиглэлээр 100 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн судалгааг гарган холбогдох мэргэжилтэн хүргүүллээ.

Ахуйн үйлчилгээний байр, халуун усны тоон судалгааг яамны холбогдох мэргэжилтэн хүргүүллээ.

About admin

Check Also

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06   ХХААХҮ-н сайдын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.