2024 оны 3 сар 28, Пүрэв
Breaking News

7 хоногт зохион байгуулсан ажлын мэдээлэл 2019.10.27-11.01

Хүнс, хөдөө аж ахуйн газраас 7 хоногт зохион байгуулсан ажлын мэдээлэл 2019.10.27-11.01

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэлээ.

Аймгийн хэмжээнд 2019-2020 оны мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг 87.2 хувиар хангаад  байна. Малчдын өвс, тэжээл бэлтгэл 89.5%, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 77.5%, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 72.6%,  худгийн бэлэн байдал 89.9%, малын усан хангамж 92,6%, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 95.8%, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.8% -иар  тус тус хангагдлаа.

Баян-Агт, Бугат, Тэшиг, Хангал, Сэлэнгэ сумд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 90.3-99.5%-иар хангаж, сайн зохион байгуулсан байна.

ХХААХҮ-н сайдын А/303 дугаар тушаалаар “Үлийн цагаан оготнотой байгальд хоргүй аргаар тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай”,  аймгийн Засаг даргын А/506 дугаар захирамжаар Дашинчилэн 10.0 га, Рашаант 10.0 га, Гурванбулаг 10.0 га, Могод 5.0 га, Хишиг-Өндөр 5.0 га, Сайхан 10.0 га буюу нийт 50000 га  бэлчээрийн талбайд тэмцлийн ажлыг энэ оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 15-нийг хүртлэх хугацаанд зохион байгуулж байна.

“Шинэ хөдөө-Булган” төслийн хүрээнд  “Газар агро” ХХК-тай  шууд гэрээ байгуулан Герефорд үүлдрийн 15 толгой, Герефорд Сэлэнгэ үүлдрийн 1 дүгээр үеийн эрлийз 35 толгой өсвөр бухыг шилэн сонгох ажлыг хийлээ.

Орон нутгийн төсвөөр Баян-Агт, Сайхан сумдад гаргаж буй инженерийн хийцтэй худгийн гүйцэтгэлд хяналт тавьж, эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Монгол улсад Атар газар эзэмшиж, газар тариалангийн үйлдвэрлэлийг бие даасан салбар болгож хөгжүүлсний 60 жилийн ойн арга хэмжээг төлөвлөгөөг батлуулан, ажлын хэсэг  томилон бэлтгэл хангаж байна.

Ургац хураалт Рашаант, Хутаг-Өндөр сумаас бусад дууссан 96,9 хувьтай байна. Үр тариа 52314 тн, төмс 4112 тн, хүнсний ногоо 872 тн хураан авсан.

Улаанбаатар хотод зохион байгуулсан “Айрагны баяр 2019” арга хэмжээнд байгууллагын дарга, хүнсний мэргэжилтэн, бичиг хэрэг, жолоочын хамт 2 өдөр томилолтоор ажиллаж, “Айргаа тааваа уу” үйлчилгээний гэр, Баян-Агт сумыг хариуцан бэлтгэл хангуулж, “Хэн сайн айраг уух вэ” тэмцээнүүдийг зохион байгуулж ажилласан.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяны тайланг сумдаас болон бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс ажлын хэсгийнхэнээр дамжуулан авч нэгтгэж байна. ХХААХҮЯ-нд аяны тайланг урьдчилсан байдлаар хүргүүллээ. 11 дүгээр сарын 04-нд ажлын хэсэг хуралдаж шалгаруулалтаа хийнэ.

2019 оны 10 сарын 23-ны өдөр Хаан банкинд 108.5 сая  төгрөгийн төслийн жагсаалтыг хүргүүлэн журмын дагуу судлагдаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор шинээр батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Аймгийн Засаг даргын 2017 оны 280 дугаар захирамжийн дагуу “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 3 бүлэг, 19 зорилт, 80 арга хэмжээ ний хэрэгжилтийг үнэлж, ТЗУХ-т хүргүүллээ.

Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан Төрийн  албаны салбарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ТАЗ-ийн 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар  тогтоолоор батлууллаа.

 

 

 

Хүнс, хөдөө аж ахуйн газар.

About admin

Check Also

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06   ХХААХҮ-н сайдын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.