2024 оны 4 сар 24, Лхагва
Breaking News

7 хоногт зохион байгуулсан ажлын мэдээлэл 2019.10.21-10.25   

Хүнс, хөдөө аж ахуйн газраас 7 хоногт зохион байгуулсан ажлын мэдээлэл 2019.10.21-10.25

Аймгийн Засаг Даргын Захирамжаар байгуулагдсан МАА ба Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах 9-н ажлын хэсэг гарч, бүх сумдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь нүдээр үзэж шалган дутуу бэлтгэсэн ажлыг гүйцээх үүрэг даалгавар өгч, явсан ажлын үр дүнг Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, аймгийн МАА-н өвөлжилтийн бэлтгэлийн нэгдсэн дүнг ХХААХҮЯаманд хүргүүлэв.

Сумдын хэмжээнд 1600 тн өвс бэлтгэхээс 66,1 хувь буюу 1058 тн өвс сумын нөөцөд бэлтгэсэн байна. Дутагдах 542 тн өвсийг худалдан авахаар бэлтгэл ажил хийж байна. Тэжээл 480 тн бэлтгэхээс 58 хувь буюу 277 тн  нөөцөд бэлэн байгаа бөгөөд дутагдах тэжээлийг “Булганхангай” ХХК-иас авахаар төлөвлөсөн.

Малчдын хэмжээнд 88.5 мянган тн байгалийн хадлан, 1.2 мянган тн ногоон тэжээл, 8.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 8.2 мянган тн давс хужир шүү бэлтгэхээс одоогийн байдлаар өвс 88404 тн, сүрэл 2022 тн, ногоон тэжээл 4456 тн, үйлдвэрийн тэжээл 4448 тн, гар тэжээл 1434 тн-ийг бэлтгэсэн нь аймгийн хадлангийн төлөвлөгөөг 100 хувь бэлтгээд байна.

Цас их орж цаг агаар  хүндэрсэн үед бүх сумдаас мэдээ авч нэгтгэн, ХХААХҮЯ болон аймгийн удирдлагуудад мэдээлж байна.

Шинэ хөдөө” /Булган/ төслийн тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4, 5, 6, 14 дүгээр багцад үнийн санал ирээгүй, 13, 15, 17, 18 дугаар багцад ирсэн тендерийн материал шаардлага хангаагүй тул тендерийг дахин зарласан боловч 1, 2, 3, 4, 6,14, 13, 17, 18 дугаар багцууд дахин шаарлага хангасан тендерийн материал ирээгүй тул  дээрх багцуудад хуульд тусгагдсаны дагуу бараа, ажил, үйлчилгээг шууд гэрээ байгуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, “Газар агро”, “Алтан бичигт цахт”, “Хужирын адаг” зэрэг аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгууллаа.

Монгол улсад Атар газар эзэмшиж, газар тараилангийн үйлдвэрлэлийг бие даасан салбар болгож хөгжүүлсний 60 жилийн ойн арга хэмжээг төлөвлөгөөг батлуулан, ажлын хэсэг  томилон бэлтгэл хангаж байна.

Үр тарианы хураалт 38041.2 гагаас 51000.5 тн ургац хураан авч 95.9 хувьтай байна. төмс хүнсний ногооны хураалт дууссан байна.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн зөвлөгөөн  2 хүн оролцсон.

Ахуйн үйлчилгээ болон халуун усны судалгаа гарган ХХААХҮЯ-нд хүргүүллээ. Давс багатай бүтээгдэхүүний аяны тайланг авч шалгаруулалт хийхээр сумд болон байгууллагуудад албан тоот хүргүүлээд байна.

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Бялуу чимэглэлийн сургалтанд 8 хүнийг  хамрагдаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор шинээр батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Аймгийн Засаг даргын 2017 оны 280 дугаар захирамжийн дагуу хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэллээ. “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 3 бүлэг, 19 зорилт, 80 арга хэмжээг хэрэгжүүлж, хэрэгжилтийг  хугацаанд  нь хүргүүлэхээр бэлтгэж байна.

Айрагны баяр” арга хэмжээнд бэлтгэл ханган газрын дарга мэргэжилнтүүд оролцож байна.

Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан ТЗУХ-т хүргүүлсэн, мөн төрийн  албаны салбарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүний нөөцийн мэргэжилтэн Улаанбаатар хотод ажиллаж байна.

 

 

 

Хүнс, хөдөө аж ахуйн газар.

About admin

Check Also

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06   ХХААХҮ-н сайдын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.