2024 оны 4 сар 20, Бямба

7 хоногт зохион байгуулсан ажлын мэдээлэл 2018.02.18-02.22

Хүнс, хөдөө аж ахуйн газраас 7 хоногт зохион байгуулсан ажлын мэдээлэл

2018.02.18-02.22

Сумдаас төл бойжилтын мэдээг авснаас аймгийн дүнгээр 1781 толгой мал төлөлснөөс гүү 3, үнээ 162, эм хонь 1102, эм ямаа 514 төллөж гарсан төл 98,4 хувьтай бойжиж байна

Том малын зүй бус хорогдол нийт 1326 хорогдсоноос адуу 96, үхэр 149, хонь 366, ямаа 720 толгой мал тус тус хорогдсон байна

Дээрх мэдээ болон сумдын мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлын судалгааг  ХХААХҮЯ-нд явуулж, дүнг  аймгийн Засаг даргын орлогч О. Гантулгад танилцуулав.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөдөөгийн хүн ам болон мал аж ахуйн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр гаргах 12 инженерийн хийцтэй худгийн техникийн үзүүлэлтийг гаргаж тендерийн материалыг бэлтгэв.

Хутаг-Өндөр суманд “ Шинэ хөдөө” төслийн хөрөнгөөр авсан  бог малын үржлийн хээлтүүлэгчийн онд оролт, хаваржилтын байдалтай танилцаж, зөвлөгөө өгч ажиллаа.

Сумдаас 2019 онд тариалах улаанбуудайн үрийн захиалгыг авч байна.

Дотоодын худалдан авалтыг сайжруулах чиглэлээр ХОХБТХ-ээс ирсэн уриалгын төслийг албад мэргэжилтэнгүүд болон холбогдох ТББ-уудад санал авахаар хүргүүлэв.

Аймгийн орлогч даргын 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 02/190 дугаар бүхий хугацаатай албан тоотын хариуг “ABLE” хаягаар СХЗХ-т 02 сарын 21-ны өдөр хүргүүллээ.

Булган сумын 3-р 12 жилийн удирдлагуудын хүсэлтээр “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт болон гал тогооны үйл ажиллагаа, ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн талаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа нийтинй хоолны асуудал хариуцсан мэргэжилтэн аймгийн Тогооч нарын холбоотой хамтран зөвлөн туслахаар ажиллаж, заавар зөвлөгөө өгч хугацаатай эргэн хэрэгжилтийг үзэхээр үүрэг чиглэл өгч ажиллав.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны аяны мэдээллийг холбогдох байгууллагуудад өгч, ажлын төлөвлөгөөнд санал авахаар төслийн саналыг хүргүүллээ.

ЖДҮДС-ийн төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авхаар 2 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авсан.

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй ХХААХҮЯ-ны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд газрын дарга, албадын дарга мэргэжилтнүүд оролцож байна.  Мөн ОНӨГ-аас зохион байгуулж байгаа худалдан авах ажиллагааны А-3 сертификатын сургалтанд мэргэжилтэн Н.Пүрэвсайхан, Ч.Шүрэнцэцэг нар  хамрагдаж байна.

Иргэдээс өргөдөл гомдол, санал хүсэлт ирүүлээгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар.

About admin

Check Also

Хяналт шалгалт үргэлжилж байна.

ХХААХҮЯ, Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/10 дугаартай удирдамжийн дагуу Бүрэгхангай …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.