2024 оны 3 сар 19, Мягмар
Breaking News

“Малчдын  бүлгийн ажлыг чадавхижуулах” сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Булган аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, Дашинчилэн, Могод, Орхон, Хангал, Хишиг-Өндөр сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, сумдын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарыг оролцуулсан “Малчдын  бүлгийн ажлыг чадавхижуулах” сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.

Сургалтанд Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Отгонжаргал, ХХААГын МАА-н албаны дарга М.Жавзандолгор, мэргэжилтэн Г.Гантулга, Ц.Бямбацогт нар сумдаас ИТХ-ын дарга, Сумдын Засаг даргын орлогч, Газрын даамал, ХАА-н тасгийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, бэлчээр ашиглаглагчдын холбооны тэргүүн, бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар оролцсон 50 гаруй хүний сургалт болов.

Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд үр дүн, сургамжийн талаар илтгэл тавьж харилцан ярилцав.

Сумдын бэлчээр менежментийн ажлын хэсэг бэлчээр ашиглагчдын холбооны хүмүүс сум орон нутагтаа  бэлчээр ашиглалт, хамгаалалтын талаар ямар ажил зохион байгуулж байгаа талаар сум тус бүрээр танилцуулав.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос сумдын бэлчээр ашиглагчдын холбоонд компюьтер, прентер болон сургалтын материалыг гардуулж өгөв.

About admin

Check Also

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАА, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хөдөө аж ахуйн түүхий эд ашигладаг бизнесүүдэд нэмүү өртөг шингээх, импортыг …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.