Home / Үйл ажиллагаа / Мал аж ахуй / АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга З.Батзориг төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулсан тайлан мэдээллийг сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
1. Булган сумын төвөөс мал бүхий иргэдийг гаргах ажлыг яаралтай зохион байгуулах
2. Малын шилжилт хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд хорих
3. Хадлан тэжээлийг зүүн аймгуудаас авахыг хориглосныг сумдууд, малчдад онцгой анхааруулах
4. Гарал үүсэл, эрүүл мэндийн баталгаагүй эцэг малыг бусад аймгаас авахыг хатуу хориглох
5. Хулгайн мод тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах
6. Нүүрс татан авалтыг нэмэгдүүлж нөөц бэлтгэх
7. Төв суурийнгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
8. Сумдад өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг шалгасан ажлын хэсгийн ахлагч нар тухайн суманд учирч буй тулгамдсан асуудлыг өөрийн биеэр яаралтай шийдвэрлэхэд анхаарах зэрэг болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Check Also

Булганд үйлдвэрлэв- Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа.

Өнөөдөр /2018.10.12/ орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн “Булганд үйлдвэрлэв- Намрын ногоон” өдрүүд үзэсгэлэн худалдаа эхэллээ. …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.