Орон даяар хоршоог үнэлэх ажлын хүрээнд тус газрын даргын 2018 оны Тушаалаар үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулж, Баян-Агт, Сайхан, Хутаг-өндөр, Тэшиг сумдын 32 хоршоог үнэлэх ажил хийгдэж байна.
Мөн сум хөгжүүлэх сангийн зөвлөл, хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Үүний зэрэгцээ Чацаргана төслийн хэрэгжилт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжүүлэлтийг үзэж зөвлөгөө өгч ажиилаж байна.