Home / Мэдээ, мэдээлэл / Цаг үе мэдээ / Шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Шүлхий өвчний гаралт нэмэгдэж, хүрээгээ тэлж байгаа тул байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өвчлөлөөс сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлэн өвчлөлийг бууруулах, голомтыг таслан зогсооход хамтран ажиллана уу.

Шүлхий өвчин нь ОУ-ын мал амьтны халдварт өвчний А ангилалд багтдаг,  вирусээр үүсгэгддэг, гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга зэрэг салаа туурайтан өвчилдөг. Өвчтэй мал, амьтнаас ялгарч байгаа өтгөн, шингэнээр вирүс ялгаран гарч малын хашаа саравч, ус, бэлчээр, эд зүйлсийг бохирдуулан богино хугацаанд олон мал, амьтан өвчлүүлэн дэгдэлт хэлбэрээр тархдаг.

Мал амьтны дунд шүлхийн вирүсээр бохирлогдсон зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар болон шүлхий өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдвар тархдаг.

Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, халуурах, ус, тэжээлдээ дургүй болох зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрч нус, шүлс гоожиж урсах шинж дагалддаг байна.

Өвчлөлийн хүрээ тэлж халдвар  өргөн хүрээгээр тархсан байх магадлалтай тул та бүхэнд доорхи зөвлөмжийг хүргүүлж байна.

  1. Булган сумын албан байгуулага аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчид байгууллагатаа эцсийн халдваргүйтгэлийг 1 удаа мэргэжлийн байгууллагаар хийлгэх
  2. Цаашид өдөр тутам албан  байгуулага, аж ахуйн нэгж, айл өрх бүр  дотоод орчиндоо өдөрт 1 удаа 2%-ийн лимоны хүчлийг ууршуулж, мананцар үүсгэн халдваргүйтгэл хийх (2% лимоны хүчил гэдэг нь: 98 гр усан дээр  2 гр лимоны хүчил нэмж, уусгасан уусмалыг хэлнэ) Тиймээс энэхүү уусмалыг 300-500 гр хэмжээгээр бэлтгэн хэрэглэх нь зүйтэй юм.
  3. Байгууллагатаа өдөр бүр тогтмол хийгддэг цэвэрлэгээний чанарыг сайжруулах
  4. Байгууллагын хана, шалыг өдөрт 2-3 удаа  халдваргүйтгэлийн бодисоор арчих, цэвэрлэх
  5. Хаалганы бариулд  0,1%-ийн жавелионы уусмал, “Hi-cop”-ын уусмалаар  норгосон алчуур байрлуулан, тогтмол норгож, арчиж байх
  6. Байгууллагууд хаалганы гадна /шатны дэргэд/  хөл арчих  модон гишгүүрт Гипохлорид кальцыг модны үртэстэй хольж хутган,  гутлын улыг халдваргүй болгох  нөхцлийг бүрдүүлэх

 

  1. Мал амьтантай харьцахдаа хувийн хамгаалах хэрэгсэл халад, малгай, амны хаалт, хормогч, бээлий, нүдний шил хэрэглэх
  2. Ажилтан албан хаагчид, иргэд гарын ариун цэврийн сайтар сахиж, гар халдваргүйжүүлэгч “Санитол”-ыг тогтмол хувцасны халаасандаа авч явж, хэрэглэх
  3. Амны хөндийг 2%-ийн давс болон содын уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах (2%-ийн содын уусмал гэдэг нь: 98 грамм бүлээн усанд 2 гр (цайны халбаганы тал) сод, эсвэл давс хийж найруулсан уусмалыг хэлнэ)
  4. Залгиур хоолойг 7%-ийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн зайлах. Эдгээр уусмалууд эмийн сангуудад худалдаалагддаг байна.

Жич: Дээрхи халдваргүйтгэлийн бодиснуудаас аль олдоцтой, худалдааны цэгүүдэд бэлэн байгаа бодисыг хэрэглэхийг анхааруулж байна.

 

Малчид малаа өглөө, орой хотондоо сайн ажиглаж, ямар нэг сэжиг илрэх юмуу мал олноор гэнэт хорогдох, ил шарх  сорви үүсэх, амны хөндий, хамар, тагнай, хэл, завьж, буйл, дэлэн хөх, хөлийн салаанд хавдар, цэврүүт яршил үүсэх, доголох, халуурах, малын шүлс ихээр гоожих, хамрын толио хуурайших, тэжээлдээ дургүй болох, амны дотор хэсэгт цэврүү үүсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай малын эмчид мэдэгдэнэ үү.

Булган сумын малчид малаа байнгын хашаатай байлгахыг анхааруулж байна.

 

Холбогдох утас: ХХААГ-ын

Штабын 70342380

Булган сумын Тамгын газрын Штабын 70342916

Утсанд мэдээлэх

 

Check Also

Орон даяар хоршоог үнэлэх ажил явагдаж байна.

Орон даяар хоршоог үнэлэх ажлын хүрээнд тус газрын даргын 2018 оны Тушаалаар үнэлгээ хийх ажлын …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.