2024 оны 4 сар 24, Лхагва
Breaking News

мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 80.0 хувиар хангаад байна

Аймгийн хэмжээнд 2017-2018 онд 9.2 мянган малчин болон мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 3.6 сая мал өвөлжүүлэхээр бэлтгэл зохион байгуулалтын ажил хийгдэж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 80.0 хувиар хангаад байна. Энэ онд 63.7 мян тн хадлан, 3.2 мянган тн ногоон тэжээл, 5.1 мян тн үйлдвэрийн тэжээл, 787 мян тн гар тэжээл, 5.8 мянган тн хужир бэлтгэж төлөвлөгөөт хадлангийн 72.4 хувь, үйлдвэрийн тэжээлийн 53.2 хувь, гар тэжээлийн 50.7 хувь, давс хужирын 72.8 хувийг  бэлтгэсэн дүн мэдээ гараад байна.

Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Бүрэгхангай, Баян-Агт сум өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 87.4-91.8 хувиар хангаж, сайн зохион байгуулсан бол Баяннуур 78.8%, Бугат 81.4 хувь, Гурванбулаг 71 хувь, Гурванбулаг 80.3 хувь, Дашинчилэн 79.7 хувь, Могод 80.7 хувь, Сайхан 80.4 хувь, Хишиг-Өндөр 72.4 хувь , Рашаант 82.2 хувийн дүнтэй гарсан байна.

About admin

Check Also

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн ногоон бизнесийг хөгжүүлэх “Хурдасгуур хөтөлбөр”-ийн сургалт зохион байгуулагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүнс, ус, ундааны Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа тойрог …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.