Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аян, ХХААХҮЯам, ЭМЯамны салбарын улсын ерөнхий байцаагчийн хамтран баталсан 10-00/14 дугаартай удирдамжаар Хутаг-Өндөр сумын Занадуразорбак ХХК-ийн мах төхөөрөх үйлдвэрт ЭМГ, МЭГ-ын холбогдох улсын байцаагч нартай хамтран 8.29.1 кодтой хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж нийт 6 хүнд хүнсний аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Хяналт үргэлжилж байна.