ХХААХҮЯ, Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/10 дугаартай удирдамжийн дагуу Бүрэгхангай сумын хүнсний 4 дэлгүүрт төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийв. Хяналтын хуудасны үнэлгээгээр эрсдэл үүсэх магадлал дунджаар 35, хууль сахин мөрдөлт 65.4 хувьтай. Хяналт шалгалтын явцад 29 зөрчлийг илрүүлэн улсын байцаагчийн хугацаатай 3 албан шаардлагыг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг 10 хүнд өгч ажиллалаа.