ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/13 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Булган сумын хүнсний худалдааны 10 газарт аймгийн ЭМГ-ын улсын байцаагч, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хяналт хийхэд, хадгалалтын горим зөрчигдсөн, хадгалж худалдаалах хүчинтэй хугацаа нь дууссан 35 нэрийн 141 ширхэг, 12,6 литр 929800 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар устгаж баримтжуулсан, тайландаа тусгасан байгаа нь ЗГ-ын 2014 оны 157 дугаар “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх” тухай тогтоолын хэрэгжилт хангагдаж байна. Хяналтын явцад мэргэжил арга зүйн зөвлөгөөнд 14 хүнийг хамрууллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.