Цагаан сарын цахим үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй Цахим экспо ХХК-тай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран ажиллаж байна. Тус платформоос худалдан авах бүтээгдэхүүнээ сонгож, Qpay болон интернэт банкаар худалдан авалт хийж, хүргэлтээр авах боломжтой тул бүтээгдэхүүнээ байршуулж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг ААН-үүдэд олгож байна.
Нэвтрэх линк: www.expo.mn