Өнгөрөгч 2023 онд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар тус хөтөлбөрийг Булган аймагт эхлэн хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн.
Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбарт ихээхэн ахиц дэвшил гарч Монгол Улсад 644,899 жуулчин ирсэн ба жуулчдын дийлэнх нь зуны улиралд ирсэн байна.
Иймд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, уг төсөл хөтөлбөрийг танилцуулахаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймгийн Баян-Нуур суманд ажиллаж, сумын иргэд малчдын төлөөлөлтэй уулзалт хийж байна.
Аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг нутгийг иргэд хүртдэг байх, тогтвортой, урт хугацааны орлоготой байлгах нэг эх үүсвэр нь “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөр гэдгийг онцолж салбарын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн бол Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ саяхан БНСУ-ын “Wannabe групп”-тэй хийсэн хамтын ажиллагааны хүрээнд төсөлтэй холбоотой хийгдэхээр болсон төлөвлөгөөт ажлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.