Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ , АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Г.Давааням, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, УЦУШТ-ийн дарга Ж.Жаргалсайхан, Аймгийн ЗДТГ-ын НҮА-ны дарга Х.Энхбаатар болон ОБГ-ын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигдорж нарын албан хаагчид Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумдад ажиллаж байна.
Нийт Монгол орны дийлэнх сумдаар өвөлжилт хүндэрч буй ч Баяннуур сумын хувьд 11 сарын дунд үеэс эхлэн 4 удаа цас орж хүчтэй цасан шуурга шуурч , нутгийн өмнөд хэсэгт өвөлжилт хүндэрч цасны дундаж зузаан 12-25 см, хунгарын зузаан 25-50 см хүртэл хөрсөндөө -35 хэм, сүүлийн 10 хоногт -30 хэмээс дээш хүйтэрч мал өдрөөр бэлчихэд ч хүндрэл үүсээд байна. Аймгийн Онцгой комиссын гишүүд малчдын хот айлаар орж газар дээр нь танилцан зарим холбогдох арга хэмжээг авахаар тогтлоо.