Булган аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургалтыг 16 сум, 1 тосгоны хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг дүгнэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготойгоор Төрийн албан хаагчид нийт иргэд, сурагчдад зориулан Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга,бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг “ Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадвар” сэдвээр урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт болон үзлэгийг бүх сумдад үр дүнтэй зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд орон нутгийн алба, мэргэжлийн анги хуулийн этгээд сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг үнэлж, харилцаа холбоо зарлан мэдээллэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн үеийн хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх сургалт ямар түвшинд байгаад газар дээр нь үзэж дүн шинжилгээ хийгджээ.