‘’МОНГОЛ-ХЯТАДЫН IV ЭКСПО-2023” бүртгэл эхэллээ
“Монгол-Хятадын Экспо” нь 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдана.
Ерөнхий зохион байгуулагч:
БНХАУ-ын Худалдааны Яам
Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам
ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар
Хамтран зохион байгуулагч:
БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад худалдаа, хөгжлийн газар
ӨМӨЗО-ны Худалдааны Танхим
ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн Газар
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Тус Экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж оролцох үндэсний үйлдвэрлэгч ААН-үүдийн бүртгэл хийгдэж байгаа тул бүртгүүлэх хүсэлтэй оролцогчдыг бүртгэж байна.
Үзэсгэлэнгийн стандарт талбайн хэмжээ 9м2 (3*3).
Оролцогчдын бараа бүтээгдэхүүнд нэгдсэн журмаар гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Зохион байгуулалтын хураамж
Гишүүн байгууллага 650,000 төгрөг
Гишүүн бус байгууллага 750,000 төгрөг