Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах арга хэмжээний 2023 оны зээлэнд хүсэлт өгч, 2 дахь шатны шалгаруулалтаас тэнцэж нарийвчилсан үнэлгээнд хамрагдсан 7 сумын 16 аж ахуйн нэгжид Орхон аймаг дахь Хөгжлийн шийдэл ТББ-аас “Төслөө хэрхэн амжилттай хамгаалах вэ?” сэдэвт сургалтыг 2023 оны 05 сарын 11-ны өдөр авч, аж ахуйн нэгжүүдэд төслийн явцын талаарх мэдээлэл чиглэл өгч ажиллалаа. Булган аймгийн ХХААГ