ААНБ АРЬС БОЛОВСРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
- Аж ахуйн нэгжийн Жижиг, дунд үйлдвэрийн газарт хандсан хүсэлт.
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн гэрчилгээ
- Харьяа ХХААГазрын эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэгийг баталсан тодорхойлолт.
- Урьдчилгаа 20 хувь төлсөн төлбөрийн баримт, урьдчилгаа төлбөрийг ЖДҮХСангийн Төрийн сан дахь 100900037019 тоот дансанд тушаана
- Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар.
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /аж ахуйн нэгж нь 1-ээс дээш гишүүнтэй бол тухайн эзэмшигчдээс итгэмжлэл авах/
- Аж ахуйн нэгж үүсгэн байгуулах компаний дүрэм 3 хувь /үүсгэн байгуулагдахад зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажсан байх/.
- Оршин суугаа хаягын тодорхойлолт /ТҮЦ-машин/
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, муу зээлийн түүхгүй байх.
Хувь хүн
- Иргэний үнэмлэх
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Урьдчилгаа 20% төлсөн банкны баримт
- ЖДҮГ-т хандсан хүсэлт
Хүсэлтээ өгөөд гэрээ байгуулсны дараа үлдэгдэл төлбөр дээр даатгал хийлгэж даатгалын гэрээгээ авчирч өгснөөр тоног төхөөрөмжөө хүлээн авах боломжтой болно
Урьдчилгаа 20%- 3,140,000₮
Төрийн сан 100900037019, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
Утган дээр худалдан авах хүний овог нэр, регистрийг заавал бичнэ.