Булган аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хүн ам бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар инженерийн хийцтэй 10 худаг шинээр гаргах гэрээний дагуу “ЭКО ГЕО” ХХК нь Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Могод, Тэшиг сумдад гаргаж, хүлээлгэн өглөө.