Оны эхний төллөвөл зохих 1571.2 мянган эх малын 82.4 хувь буюу 1314.3 мянган толгой эх мал төллөж, үүнээс ингэ 142, гүү 48872, үнээ 63463, эм хонь 770084, эм ямаа 431794 төллөсөн байна. Гарсан төлийн 99.3 хувь буюу ботго 142, унага 48701, тугал 63141, хурга 760199, ишиг 424446 нийт 1296.6 мянган төл бойжиж байна.