ХАА-г дэмжин хөгжүүлэх үүднээс 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргах шийдвэрийг өнгөрсөн засгийн сард засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор болсон юм. Тэгвэл уг хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ.
Тодруулбал:
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай
Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай
Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай
Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай
Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай