Аймгийн хэмжээнд 1651.3 мянган хээлтэгч төллөхөөс 73.8 хувь буюу 1218.3 мянган хээлтэгч төллөснийг төрлөөр нь авч үзвэл ингэ 171, гүү 55414, үнээ 74665, эм хонь 714145, эм ямаа 373925 байна. Гарсан төлийн 93.5 хувь буюу 1138.5 мянган толгой төл бойжиж байгаагийн ботго 97.1%, унага 97.2 %, тугал 98.1%, хурга 92.6 %, ишиг 93.7% -тай байна.
Том малын зүй бус хорогдол адуу 9.5 мянга, үхэр 8.7 мянга, хонь 73.4 мянга, ямаа 30.5 мянга, 122.3 мянган толгой мал буюу нийт малын 2.4 хувь нь хорогдсон байна.
Энэ онд аймгийн хэмжээнд 700,0-800,0 мянган толгой бог, 450,0 гаруй мянган толгой бод, нийт 1.2 сая толгой эр, сувай болон зааз малыг эдийн засгийн эргэлтэнд оруулна. Үүний 60 хувийг зах зээлд, 40 хувийг хүнсэнд хэрэглэнэ гэж тооцсон.