Ам цагаан хулгана жилийн босгон дээр 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Булган аймгаас улсын аварга малчин-8 , улсын аварга механикжуулагч-2, улсын тэргүүний тариаланч хамт олон-2 тус тус төрлөө.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН-аар
- Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Насанбуянгийн УЛАМБАЯР
- Гурванбулаг сумын Бэрх багийн малчин Пүрэвдорж овогтой ДАШГАРВАА
- Могод сумын Баянгол багийн малчин Жадамба овогтой БАТДЭЛГЭР
- Сайхан сумын Мануулт багийн малчин Пүрэвсүрэн овогтой ЭРДЭНЭБИЛЭГ
- Тэшиг сумын Харгал багийн малчин Бямбасүрэн овогтой ЦЭРЭНДАВАА
- Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэн овогтой ШАРАВСАМБУУ
- Орхон сум Арбулаг багийн малчин Саянлхам овогтой ЭНХБАЯР
- Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Дамчаа овогтой БУМЦЭНД
УЛСЫН АВАРГА МЕХАНИКЖУУЛАГЧ-аар
- Баян-Агт сумын Актив Агра ХХК-ийн Механикжуулагч Дамдинхүүгийн ТӨМӨРХУЯГ
- Сэлэнгэ сумын ИНТОСЭ ХХК-ийн Механикжуулагч Баямбажавын МӨНХБАТ
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН-оор
- Хангал сумын Молор Эрдэнэ Түрүү ХХК Улсын тэргүүний тариаланч хамт олон
- Сэлэнгэ сумын Ингэт Толгой ХК Улсын тэргүүний тариаланч хамт олон
Улсын аварга малчин, механикжуулагч, тариаланч хамт олноор шалгарсан та бүхэндээ улам их амжилт хүсье.