“Атрын 60 жил”-ийн ойн босгон дээр “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр тайлант өдөрлөгөө зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр 2019 онд нийлүүлэгдэж буй төмс хүнсний, ногооны дунд оврын тракторыг 6 суманд, арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг 15 суманд, сүүний хөргүүртэй чингэлэг-6, хүлэмж – 101, өндөр ашиг шим бүхий бух, хуц, ухна зэргийг хүлээлгэн өглөө.