Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг
Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг
Зээлийн ерөнхий нөхцөл:
Зээл олгох хугацаа: 5 жил
Зээлийн хүү / жилийн /:
Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь
Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа : 12 сар
Төсөл хүлээн авах хаяг:
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 207 тоот
холбогдох утасны дугаар: 99968252, 96028252
Жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Б.Батбаяр
Жич: Төслийн материалыг битүүмжлэх бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн нэр, холбоо барих утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх
2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР
• Арьс шир боловсруулах
• Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
• Барилгын материал үйлдвэрлэх
• Хог хаягдал, дахин боловсруулах
• Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх
• Ноос, ноолуур боловсруулах
• Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
• Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх
• Сав баглаа боодол үйлдвэрлэх
• Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах
• Туслах аж ахуй
• Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх
• Бусад
ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ
• Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
• 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон.
• Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо
• Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл
• Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх
• Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
• Эрчимжсэн аж ахуй
• Шинэ техник, технологи нэвтрүүлэх
БУЛГАН АЙМАГ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР