Энэ онд аймгийн хэмжээнд 1565.3 мянган хээлтэгч төллөхөөс 1155.0 мянган хээлтэгч төллөсөн бөгөөд ингэ 159, гүү 29300, үнээ 45448, эм хонь 704663, эм ямаа 375503 буюу 73.1 хувь нь төллөсөн байна.
Гарсан төлийн 1145.8 мянган төл буюу 97.1 хувьтай бойжиж байна. Төрлөөр нь авч үзвэл ботго 158, унага 28785, тугал 45117, хурга 700863, ишиг 370929 бойжиж байна.