Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.
“Улсын аварга малчин”-аар
Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх,
Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан,
Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр,
Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр,
“Улсын хошой аварга малчин”-аар
Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батцэнгэл шалгарсан байна.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор
Бүрэгхангай сумын “Төлүүжин” ХХК,
Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК,
Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК
“Улсын аварга тариаланч”-аар
Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан, мөн сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат нар тодорчээ.