Булган аймгийн Орхон суманд “Хангай” үүлдрийн хонь үржүүлж эхэлсний 60 жилийн ойн “Дурсамж” уулзалтыг зохион байгуулав. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, ХХААГазрын дарга Ч.Амгалан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Монголын МАА-н академийн “Хүндэт профессор” малчин Л.Полоо, МУ-ын Төрийн соёрхолт, зөвлөх малзүйч Г.Алтангэрэл, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт малын эмч Ч.Алтангэрэл, Улсын аварга малчин Д.Авирмэд зэрэг нийт 80 гаруй мэргэжилтэн, малчид оролцлоо.
Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар









